онцлох мэдээ
Эйрбус онгоц Халифакс нисэх буудалд ослын буулт хийжээ

Эйр Канад нислэгийн компаний АС624 дүгээр нислэгийг үйлдсэн Эйрбус 320 онгоц Халифакс нисэх буудалд ослын буулт хийжээ. Ням гаригт цаг агаарын байдал тааруу, цасан шуургатай байсан тул нисэх онгоц нислэгийн зурваст газардалгүй зэргэлдээх газарт байрлуулсан антенуудыг мөргөж газардсан байна. Онгоцны хамар тасарч, газардах төхөөрөмж нь эвдэрч, элгээрээ шүргэж унасан байдалтай байна. 25 зорчигчийг эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үзүүлж байгаа тухай мэдээлжээ. АС624 дүгээр нислэг орон нутгийн цагаар бямба гаригт 133 зорчигч, нислэгийн багийн 5 гишүүнтэйгээр Торонтогоос хөөрсөн байна. Ням гаригийн 12 цаг 43 минутын үед цасан шуурган дунд ослын буулт хийж газарджээ. Цаг агаар муу байснаас гадна нисэх буудлын зурвасын гэрэл унтарсан байсан тул нисгэгчид нислэгийн зурвасыг тааруулж бууж чадаагүй гэж тайлбарлаж байна. Мужийн эрчим хүчний газраас Эйрбус онгоцыг ослын буулт хийсний дараа нисэх буудлын эрчим хүчийг эргэж сэргээсэн гэдгээ мэдэгджээ.

;jsessionid=CA10DF4110675343F81E286A6176EC90
2015-03-30 15:06
Дэлхийд