9:12 am - Wednesday October 1, 2014

Энэ жил Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 25 жилийн ой тохиож байна

20131021_urЭнэ жил Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баяр тохиож байна. Уг ойн арга хэмжээний хүрээнд  өнөөдөр урлахуйн гайхамшиг багш сурагчдын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

25 жилийн түүхтэй МХУБТ нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох болон амжиргааны арга ухаанд сургах зорилгоор 22 удаагийн нийт 8000 гаруй хүүхдийг амжилттай төгсгөсөн юм. Энэ жил тус төвийн 25 жилийн ой тохиож байна. Уг ойн баярыг угтаж урлахуйн гайхамшиг нэртэй багш сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн 4 өдрийн турш болох юм.

Өнөөдрийн үзэсгэлэнд үе үеийн багш нар өөрсдийн сор болсон бүтээлээ  тавьж байгаа бол дараа дараагийн өдрүүдэд сурагчдын 310 гаруй бүтээл дэлгэгдэх юм. Үзэсгэлэнд монголын зан байдал, ёс заншлыг харуулсан бүтээлүүд зонхилж байсан нь ихээхэн онцлогтой байлаа.

Мөн өнөөдөр баяр дээрээ баяр нэмж үе үеийнхээ багш сурган хүмүүжүүлэгч болон олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилчидаа шагнаж урамшууллаа.

ХУБТөвд уран зураг, хүүхэлдэйн чимэг, сийлбэр, сүрлэн наамал, баримал, хаачилбар, шүрэн урлал зэрэг 15 төрлийн дугуйлан хичээлж байна. Тус төвд жилдээ 600 гаруй хүүхэд багачууд сураглцдаг бөгөөд 1000 гаруй бүтээлээр үзэсгэлэн гаргадаг юм. Тус төвд суралцахыг хүссэн ерөнхий болосвролын сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид үнэ төлбөргүй хамрагдаж авьяас чадвараа хөгжүүлэх боломжтой юм. Анх 1988 онд пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв нэртэйгээр үүсэн  байгуулагдаж байсан тус төв 1993 онд МХУБТ нэртэй болсон юм. Харин 2000 онд тус төвийг үүсгэн байгуулагч Бавуугийн Цэрэндоржийн нэрэмжит ХУБТ болгожээ.

Хамаарах ангилал: Соёл урлаг


Сэтгэгдэл байхгүй байна...

Сэтгэгдэл бичих