4:03 am - Wednesday July 30, 2014

Хуурамч эмийн худалдаа интернетэд идэвхижиж байна

Манай улсын хувьд эмийн хэрэглээ өндөртэй. Өөрөө өөртөө эмч хийдэг иргэдтэй ийм улсад эмийн хууль бус наймаа цэцэглэдэг хөгждөг бичигдээгүй хууль бий. Нэг үе гар дээрээс худалдагддаг байсан хуурамч эмийн наймаа өнөөдөр цахим ертөнцөд идэвхижиж, арга нь нарийссан гэдгийг албаныхан анхааруулж байна.

Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “эмийн үндэсний бодлого нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй нэг хэсэг гэж заажээ. Харамсалтай нь хуулийн энэ заалт өнөөдөр бидний амьдралд төдийлөн хэрэгжиж чадахгүй байгаа юмаа. Хоёр сая гаруй хүн амтай Монгол улсад 1800 гаруй төрлийн эм бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрч албан ёсоор бүртгэсэн байна. Үүнээс 170 нэр төрлийн эмийг түгээмэл хэрэглэдэг гэнээ. 34 эмийн үйлдвэр, 190 гаруй эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Уг нь бол эм импортлох асуудал тодорхой хуулийн хүрээнд явагддаг. Гэхдээ өнөөдөр анхаарах асуудал байсаар байгаа юмаа. Нэн түрүүнд импортлогч байгуулагууд тухайн эмийн үйлдвэртэйгээ албан ёсны гэрээ байгуулсан байх ёстой. Харин гэрээ байгуулж байгаа эмийн үйлдвэрээ яг албан ёсны зөвшөөрөлтэй юу гэдгийг нягталж шалгахыг хэлж байсан юмаа. Манай улсын хувьд  4 боомтоор л эм био бэлдмэлийг оруулдаг. Харин хуурамч эм орж ирж байгаа эсэхийг зөвхөн эмийн барааны тэмдэгийг эзэмшигчийн  гомдлоор мэдэх боломжтой гэнээ.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн үйлдвэрүүд, мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд импортлох эм био бэлдмэлийн талаархи бүх мэдээлэл, мөн хаяг шошго, бичиглэл зэрэг нууцлалыг багтаасан тусгай мэдээллээ гаалийн ерөнхий газартаа өгдөг байна. Ай Пи Эм гэж нэрлэдэг энэ программын тусламжтайгаар  хуурамч эмийг  иргэдийн гарт хүрэхээс өмнө амжиж илрүүлэх боломжтой  гэнээ. Угаасаа хуурамч эмийн худалдааны томоохон сүлжээ байдаг. Үйлдвэрлэгч- дамжуулагч, хэрэглэгч орон гэж байдаг байна. Сүүлийн үед эм үйлдвэрлэгчид цахим ертөнцийг ашиглан өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ.

Интернет дэх хуурамч эмийн худалдаа 2008 оноос эрчимжиж эхэлжээ. Картаар дамжуулан тооцоогоо хийдэг учраас худалдаа далд хэлбэрээр өрнөөд байгааг нуусангүй ээ. Олон улсын байгууллагууд  хуурамч эм борлуулдаг 1300 гаруй сайтыг хааж, 600 гаруй зар сурталчилгааг интернетээс авхуулсан байна. Хуурамч эм илрүүлнэ гэдэг ганцхан гаалийн ажил биш учраас эм импортлогчид, мэргэжлийн хяналтын хамтын ажиллагаа чухал байгааг онцлон хэлж байнаа.

Хамаарах ангилал: Эрүүл мэнд


Сэтгэгдэл байхгүй байна...

Сэтгэгдэл бичих