Төрийн тусгай хамгаалалттай газрын төлбөр төсөвт орохгүй байгууллагын орлого болж байна
(00:20)
Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийг тодорхой болзолтойгоор төлбөр хураамжийг нь төлөөд ашиглаж болно гэсэн хуулийн заалт бий. Дархан цаазат уулыг хэрсэн олон барилга байгууламжууд ч бүгд газрын хураамж төлдөг гэж байлаа. Харин төлсөн хураамж нь төсөвт биш байгууллагын орлого болж байгаа гэдгийг аудитын газраас тогтоосон байна.
|
Тусгаар тогтнолын илэрхийлэл болсон Зайсан толгойн байгалийн тогтоц эвдэгдэж эхэллээ
(21:35)
Нийслэл хотын хамгийн өндөрлөг цэг мөн тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Зайсан толгой байгалийн өвөрмөц тогтоцоо алдаж эхэлснийг мэргэжилтнүүд хэлж байна. Учир нь соёлын өвд бүртгэгдсэн зайсан толгойг тойрсон олон барилга байгууламжтай холбоотой гэнээ. Харин энэ асуудалд хариуцлага хүлээлгэх эзэн байхгүй байна.
|
Соёлын өв даяарших ёсгүй
(21:45)
Дэлхий нийт нэгдэн нягтарч байгаа ч соёлын өв ,нүүдэлчин монголчуудын соёл энэ даяаршилд нэгдэх ёсгүй гэдгийг Үндэсний түүхний музейн удирдлагууд хэлж байна. Энэ ч үүднээс тэд “ эрт эдүгээгийн зохиомж” нэртэй үндэсний соёл урлагийг сурталчилах өдөрлөгийг зохион байгуулж байна.
|
Монгол улсын их сургуулийн нэгдүгээр байранд мөнгөн ус асгарчээ
(05:36)
Монголын оюутан залуусын 20 гаруй хувь нь суралцдаг Монгол улсын их сургуульд мөнгөн ус асгарсан хэрэг гарлаа. Тус сургуулийн хичээлийн нэгдүгээр байрны бохирын хоолойгоос мөнгөн ус олджээ. Мөнгөн усыг агаарт ууршсан эсэхийг шалгах сорьцын шинжилгээний дүн хараахан гараагүй байнаа.
|